4.7 (456) Үйлчилгээний үнэлгээ
4.4 (10) QR код үнэлгээ
4.8 (32) Хэлтсийн үнэлгээ
НЭВТРЭХ

ХОВД АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН

ТАНИЛЦУУЛГА

 

        Тус хэлтсийн өнөөдрийн гүйцэтгэж байгаа тэтгэвэр, тэтгэмж олгох ажлыг 1965-1970 он хүртэл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Санхүүгийн хэлтэс, Хөдөлмөрийн товчоо зэрэг байгууллагууд хамтран гүйцэтгэж байжээ. Хөдөлмөрийн товчоо улмаар Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтэс болон өргөжиж Хөдөлмөр цалин хөлсний улсын хороонд харьяалагдан 1989 оныг дуустал аймгийн Санхүүгийн хэлтэс хариуцагдан ажиллах болсон юм.

        Энэ бүтцээр 1991 он хүртэл ажилласан бөгөөд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэд Хүн амзүй хөдөлмөрийн хэлтэс байгуулагдан улмаар аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлд харьяалагдаж байсан Нийгмийн даатгалын хэлтэс нэгдэн ажиллах болов.

      1995 оны Нийгмийн даатгалын багц хуулиар шинэ тогтолцоонд шилжиж одоогийн Нийгмийн даатгалын хэлтэс, сумдад нийгмийн даатгалын байцаагч нар ажиллаж бүх төрлийн тэтгэврийн тогтоон, олгох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож санд ьөвлөрүүлэх зэрэг ажлыг бие даан зохион байгуулж гүйцэлдүүлэх үүргийг хүлээсэн юм.

          1997 онд Нийгмийн халамжийн багц хууль батлагдаж нийгмийн эмзэг хэсэг тэтгэвэр, тэтгэмжийн хамрах хүрээ өргөжиж энэ үйлчилгээнд хамрагдах хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдмэнтэй хологдон Нийгмийн даатгалын хэлтэс харьяалагдаж байсан халамжийн бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг Хөдөлмөр зохицуулаалтын албанд 1997 оны 02–р сараас эхлэн шилжүүлсэн юм. 

         Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь өнөөдрийн байдлаар Үйлчилгээний тасаг, Санхүү бүртгэлийн тасаг, Хяналт шалгалт дотоод аудитын тасаг, Булган сумын тасаг гэсэн тасаг 46 орон тоо бүтэцтэй ажиллаж байна.

        Хэлтсийн   нийт ажилтнуудын 80 хувь санхүү эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, төрийн болон нийгмийн даатгалын байгууллагад 1-30 жил ажилласан албан хаагчид ажиллаж байна.

       2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО ШААРДЛАГА ISO 9001:2015 стандартын шаардлагын дагуу нэвтрүүлж баталгаажуулалтын гэрчилгээг МОНСЕРТФ ХХК авсан.

      Онцлох ололт амжилт: Хэлтсийн ажилтнуудаас хөдөлмөрийн амжилтыг нь төрийн болон системийн дээд газруудаас өндрөөр үнэлж Алтан гадас одонгоор 5, Хөдөлмөрийн хүндэт тэмдэг 6, Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтнаар 13 , Санхүү банкны тэргүүний ажилтнаар 11, Эрүүл мэндийн тэргүүний ажилтнаар 1, Нийгмийн хамгаалалын хүндэт жуух бичгээр 5, Сангийн яамны жуух бичиг 6, Нийгмийн даатгалын хүндэт ажилтан тэмдгээр 23, НДЕГ-ын жуух бичгээр 7 албан хаагч тус тус шагнаж урамшуулсан байна. 2021 оны ажлын гүйцэтгэлээр Нийгмийн даатгалын системийн хэмжээнд 3-р байр, Ховд аймгийн төрийн байгууллагын хэмжээнд Шилдэг байгууллага болсон.


  ХОЛБОО БАРИХ
  Монгол улс, Ховд аймаг, Жаргалант сум
  © Бүх эрх хуулиар хамгаалагдсан
  ГАЗРЫН ЗУРАГ
  ХАНДАЛТУУД
Нийт  11497
Энэ жил  2870
Энэ сар  614
Энэ долоо хоног  117
Өнөөдөр  4