Шилэн данс
Үндсэн цэс
Асуулт хариулт
Асуулт:
Өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно
Хариулт:
-Улсад нийтдээ 26 жил ажилласны дотор Улсын циркт зэрлэг амьтан сургаж тоглуулагчаар 18 жил ажилласан. Гэхдээ 60 хүрээгүй байгаа учир өндөр насны тэтг...
Санал асуулга

Хүний хөгжил сангийн хишиг, хувийг эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр хэлбэрээр хүртээх талаар

1. Иргэдэд Хүний хөгжил сангийн хишиг, хувийг ямар журмаар олгож байна вэ?

 Хүний хөгжил сангийн тухай хуулийн дагуу иргэдэд Хүний хөгжил сангаас хишиг, хувь хүртээх ажлыг Засгийн газрын 2010 оны 347 дугаар тогтоолоор баталсан  "Монгол  Улсын  иргэн  хишиг,  хувь  хүртэх  журам"-аар зохицуулж байна.  

 2. Хүний хөгжил сангаас хишиг хувь хүртэл үйл ажиллагаа хэдийнээс эхлэн хэрэгжиж байна вэ?

 Иргэдэд Хүний хөгжил сангийн хишиг, хувийг бэлэн мөнгөөр олгох ажлыг өнгөрсөн онд буюу 2010 оноос эхлэн зохион байгуулсан. Харин Хүний хөгжил сангийн хишиг хувийг эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр, оюутны сургалтын төлбөр хэлбэрээр олгох ажлыг дээрх журмын дагуу 2011 оны 1 дүгээр сараас эхлэн зохион байгуулж байна.

 3. Ямар нөхцлийг хангасан иргэн хүний хөгжил сангаас хишиг хувь хүртэх вэ?

 Монгол Улсын хүн ам, иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харъяаллын зөрчилгүй (хоёрдмол харьяалалгүй) иргэн Хүний хөгжил сангаас хишиг, хувь хүртэх эрхтэй.

 4. Хишиг, хувь хүртэх иргэний хүсэлтийг хаана хүлээн авч хэрхэн шийдвэрлэх вэ?

 Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн хишиг, хувь хүртэх хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтан болон халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн  гаргана. Бүртгэлийн зөрчилгүй иргэнд хишиг, хувь хүртэх “Хүний хөгжил сан” дэвтэр олгоно.

 5.  Иргэд 2011 онд ямар, ямар хэлбэрээр хувь, хишиг хүртэх вэ?

 -  Бэлэн мөнгөөр олгох хишиг, хувийг сар бүр 21 000, жилд 252 000 төгрөг;

-  Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр хэлбэрээр;

-  Оюутны сургалтын төлбөр хэлбэрээр.

 6. Хүний хөгжил сангийн хишиг, хувийг эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр хэлбэрээр авахыг хүссэн иргэн бүр авч болох уу?

 Хүний хөгжил сангийн хишиг х, хувийг эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр хэлбэрээр Монгол Улсын дор дурдсан иргэд авах эрхтэй:

-       Малчид;

-       Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагчид;

-       Тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэд.

 7. Хишиг,  хувь хүртэх иргэн хүсэлтээ  хаана, хэрхэн гаргах  вэ?

 Хүний хөгжил сангийн хишиг, хувийг эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр хэлбэрээр хүртэх малчид болон ажил, хөдөлмөр эрхлээгүй иргэд хүсэлтээ суманд нийгмийн даатгалын байцаагчид, аймаг,  дүүрэгт нийгмийн даатгалын хэлтэст гаргана. Сумын нийгмийн даатгалын байцаагч, аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь хүсэлт гаргасан иргэний эрүүл мэндийн даатгалын гэрчилгээнд “2011 оны шимтгэлийг Хүний хөгжил сангаас төлөв” гэсэн тэмдэглэл хийж, баталгаажуулна.

 8. Оюутан, суралцагчид хэрхэн шимтгэлээ төлүүлэх вэ?

 Оюутан, суралцагчид суралцаж байгаа  их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийнхөө байрлах нутаг дэвсгэрийн харъяа нийгмийн даатгалын байгууллага, байцаагчид Хүний хөгжил сангаас эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлүүлэх хүсэлтээ гаргана. Тухайн сургууль  өдрийн ангийн суралцагчдын бүртгэлийн жагсаалтыг гарган харъяа нийгмийн даатгалын хэлтсүүдэд хүргүүлнэ.

 9.  Хүний хөгжил сангаас шимтгэлээ төлүүлсэн иргэд эрүүл мэндийн даатгалын сангаас ямар үйлчилгээ авах вэ?

 Иргэд Хүний хөгжил сангаас 2011 оны шимтгэлээ төлүүлсэн тохиолдолд тухайн жилдээ эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний зардлаа төлүүлэх, мөн өрх, сум, багийн эмчийн жороор бичсэн зайлшгүй шаардлагатай эмийг хөнгөлөлттэй үнээр авах эрхтэй бөгөөд тухайн даатгуулагч 2011 онд  даатгалын сангаас нийтдээ 1112000 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг төлүүлэх эрхээр хангагдана.

Бусад мэдээллүүд
2011 оны 10 сарын 16
1. Иргэний эрүүл мэндийн даатгал гэж юу вэ ? Иргэний эрүүл мэндийн даатгал нь даатгуулагч эрүүл мэндийн эрсдэлд орох үед санхүүгийн дэмжлэг авах зорилгоор өөрөө болон ажил олгогч, төрөөс хуульд заасан журмын дагуу даатгалын шимтгэл төлж, даатгалын санг бүрдүү...
2014 оны 04 сарын 30
Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалтын програмд 2014 оны 5 сарын 1-нээс эхлээд дараах өөрчлөлт орлоо. Диклофенак 75мг №10 байсан нь №20 Эналаприл 5мг №30 байсан нь №20 Эналаприл 10мг №30 байсан нь №20 Эналаприл 20м...
Сэтгэгдэл
Нэвтрэх
Нэвтрэх нэр:
Нууц үг: