Шилэн данс
Үндсэн цэс
Асуулт хариулт
Асуулт:
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг цуцална
Хариулт:
-Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон хүн ажил хөдөлмөр эрхэлж болох уу? -Хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг 50-69 хувиар тогтоолго...
Санал асуулга

ТҮҮХЭН ЗАМНАЛ

Тус хэлтсйин өнөөдрийн гүйцэтгэж байгаа тэтгэвэр, тэтгэмж олгох ажлыг 1965-  1970 он хүртэл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн  зөвлөл, Санхүүгийн хэлтэс, Хөдөлмөрийн товчоо зэрэг байгууллагууд хамтран гүйцэтгэж байжээ. Бүх төрлийн тэтгэврийг тогтоох асуудлыг Аймгийн санхүүгийн хэлтсийн олон хүүхэдтэй эхчүүдийн тэтгэврийн байцаагч нь хариуцан тэтгэвэр тогтоох комиссын нарийн бичгийн даргын үүрэгтэйгээр гүйцэтгэж тэтгэврийн материалыг иргэдээс хүлээн авч боловсруулан комиссын хуралд оруулæ хэлэлцүүлýí шийдвэрлэдэг байлаа. Ийнхүү тогтоосон тэтгэврийг улсын төсвийн санхүүжилтээр олгож байв.
Харин түр хүчээ алдсаны тэтгэмж , бүх төрлийн рашаан сувилал, амралтын санхүүжилтийг Үйлдвэр аж ахйун газар, улсын төсвийн байгууллагуудын цалингийн сангаас 3-9  хувиар “цалингийн шимтгэл” нэртэйгээр эх үүсвэрийг бүрдүүлж зарлагыг үйлдвэрчний эвлэлийн байгууллагаар дамжин гүйцэтгэж байлаа.
Хөдөлмөрийн товчоо улмаар Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтэс болон өргөжиж Хөдөлмөр цалин хөлсний улсын хороонд харьяалагдан 1989 оныг дуустал ажиллаж, аймгийн Санхүүгийн хэлтэст хариуцагдан ажиллах болсон юм.   
Энэ бүтцээр 1991 он хүртэл ажилласан бөгөөд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийãäýæ аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэд  Хүн ам зүй хөдөлмөрийн хэлтэс байгуулагдан улмаар аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлд харьяалагдаж байсан Нийгмийн даатгалын хэлтэс íýãäýí àæèëëàõ áîëîâ. Òýíä  нийгмийн даатгал хариуцан ажиллаж байсан ажилтнууд тухайлбал Ц.Гантулга, Я.Буянтогтох, Ж.Буянхишиг нар ажил үүргийнхээ хамт шинэ хэлтñèéí á¿ðýëäýõ¿¿íä îðæ àæèëëàíà îðîí òîîíû õóâüä ºðãºæèí бие даасан сантай болж албан байгуулагуудûí  цалингийн шимтгэлийг тэтгэвэр, тэтгэмжийн санхүүжилтийн эх үүсвэр болгон төвлөрүүлж эхэлсэн болно.
1995 онû Нийгмийн даатгалын багц хуулèàð шинэ тогтолцоонд шилжиж îäîîãèéí Нийгмийн даатгалын хэлтэс,  сумдад нийгмийн даатгалын байцаагч нар ажиллаж бүх төрлийн тэтгэврийг тогтоон, олгох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож санд төвлөрүүлэх зэрэ àæëûã бие даан зохион байгуулж гүйцэлдүүлэх үүргийг хүлээсэн юм.
1997 онд Нийгмийн халамжийн багц хууль батлагдаж нийгмийн эмзэг хэсэг халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хамрах хүрээ өргөжиж энэ үйлчилгээнд хамрагдах хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдсэнтэй холбогдон Нийгмийн даатгалын хэлтэст харьяалагдаж байсан халамжийн бүх төрлийн тэтгэвэр,тэтгэмжийг Хөдөлмөр зохицуулалтын албанд 1997 оны 2-р сараас эхлэн шилжүүлсэн юм.
Одоо тус хэлтэс ньҮйлчилгээний алба, Санхүү бүртгэл орлого,хяналтын алба, Эрүүл мэндийн алба гэсэн 3 албатай, Булган сумын 1 тасагтай  нийт 45 оронтойгооражиллаж  нийт ажилчдын 70 гаруй хувь нь санхүү эдийн засаг, нягтлан бодогчийн мэргэжилтэй төрийн болон нийгмийн даатгалын байгууллагад 3-аас дээш жил ажилласан хүмүүс байна.
 Хэлтсийн ажилтнуудын хөдөлмөр бүтээлийг төр, системийн байгууллагуудаас өндөрөөр үнэлж Алтан гадас одонгоор 2, Хөдөлмөрийн хүндэт медалиар 3, Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан 12 хүн, Санхүү банкны тэргүүний ажилтан цолоор 7, Эрүүл мэндийн мэргүүний ажилтан цол тэмдэгээр 1, НХХЯ-ны хүндэт жуух бичгээр 3, Сангийн яамны жуух бичгээр 6, Нийгмийн даатгалын хүндэт ажилтан тэмдэгээр 17, НДЕГ-ын хүндэт жуух бичгээр 7 хүн тус тус шагнагдаад байна.

Ховд аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга, нягтлан бодогчоор ажиллаж байсан хүмүүсийн нэрсийг түүхэн он дарааллаар жагсаавал:

Бусад мэдээллүүд
Холбоотой мэдээлэл алга байна!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
Нэвтрэх
Нэвтрэх нэр:
Нууц үг: