Шилэн данс
Үндсэн цэс
Асуулт хариулт
Асуулт:
Хөнгөвчлөх үйлчилгээнд хорт хавдраас бусад өвчин эмгэгтэй хүмүүс хамрагдах боломжтой
Хариулт:
-Хөнгөвчлөх эмчилгээнд хамрагдаж байгаа иргэдэд эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт олгодог . Энэхүү санхүүжилтэд хавдраар өвдсөн хүмүүс хамаарах уу? ...
Санал асуулга

Манай хамт олон

Байгууллагын эрхэм зорилго, алсын хараа, стратегийн зорилтуудыг хангахуйц мэдлэг чадвар бүхий ажиллах хүчний өнөөгийн нөөц болон ирээдүйд шаардагдах нөөцийн хэрэгцээг тодорхойлж, тэдгээрийн тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах бодлогыг хэрэгжүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийн бодлогыг эрчимжүүлэх таатай орчныг бүрдүүлэх, хууль эрх зүй, төрийн албаны ёс зүйн хэм хэмжээнд зохион байгуулах,  хэлтэс болон ажил олгогч даатгуулагч  нарын  үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад хамт олны үйл ажиллагааны гол зорилго оршино. Үйл ажиллагааны болон боловсон хүчний бодлогын ил тод байдлыг хангах, мэдээлэл, сургалт сурталчилгааг сайжруулах, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд шаардагдах өмч хөрөнгийн хэрэгцээ, захиран зарцуулалт, хадгалалт хамгаалалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх, ил тод тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Одоо тус хэлтэс нь Үйлчилгээний алба, Санхүү бүртгэл орлого,хяналтын алба, Эрүүл мэндийн алба гэсэн 3 албатай, Булган сумын 1 тасагтай  нийт 45 орон тойгоор ажиллаж  нийт ажилчдын 70 гаруй хувь нь санхүү эдийн засаг, нягтлан бодогчийн мэргэжилтэй төрийн болон нийгмийн даатгалын байгууллагад 3-аас дээш жил ажилласан хүмүүс байна.

 Хэлтсийн ажилтнуудын хөдөлмөр бүтээлийг төр, системийн байгууллагуудаас өндөрөөр үнэлж  Алтан гадас одонгоор 4, Хөдөлмөрийн хүндэт медалиар 3, Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан 12 хүн, Санхүү банкны тэргүүний ажилтан цолоор 7, Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр 1, НХХЯ-ны хүндэт жуух бичгээр 3, Сангийн яамны жуух бичгээр 6, Нийгмийн даатгалын хүндэт ажилтан тэмдэгээр 17, НДЕГ-ын хүндэт жуух бичгээр 7 хүн, Монгол улсад Нийгмийн даатгалын Үндэсний тогтолцоог бүрдүүлж ,хөгжүүлсний 20 жилийн ойн Хүндэт тэмдэгээр  5 хүн тус тус шагнагдаад байна.

 

 

Бусад мэдээллүүд
Холбоотой мэдээлэл алга байна!
Сэтгэгдэл
Нэвтрэх
Нэвтрэх нэр:
Нууц үг: