Шилэн данс
Үндсэн цэс
Асуулт хариулт
Асуулт:
Үйлдвэрлэлийн осолд тооцно
Хариулт:
-Өглөө ажилдаа ирж явахдаа автын осолд өртсөн. Энэ ослыг үйлдвэрлэлийн осолд оруулж тооцох уу? -Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол...
Санал асуулга

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ХӨГЖЛИЙН УРТ ХУГАЦААНЫ СТАРТЕГИ 2013-2022” номын нээлт боллоо

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ХӨГЖЛИЙН УРТ ХУГАЦААНЫ СТАРТЕГИ 2013-2022” номын нээлт боллоо

Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчилж, иргэдийг эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулж, даатгуулагч бүр орлогын байдлаасаа үл хамааран аливаа санхүүгийн бэрхшээлгүйгээр, эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх зорилт дэвшүүлж байна. Тиймээс энэ зорилтод хүрэхийн тулд эрүүл мэндийн даатгалын тогтолцоог эв санааны зарчим, засаглалын ил тод байдал, даатгуулагч төвтэй үйлчилгээ, тусламж, үйлчилгээний аюулгүй, найдвартай байдалд тулгуурлан ирэх 10 жилийн хугацаанд шинэ түвшинд гаргаж хөгжүүлэх зорилгоор “Эрүүл мэндийн даатгалын хөгжлийн урт хугацааны стратеги 2013-2022”-ийг Монгол Улсын засгийн газраас тогтоол гаргаж сайшаасан бөгөөд уг стратегийг ГОУХАН-ийн “Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын шинэчлэл” төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэвлүүллээ.

Эрүүл мэндийн даатгалын хөгжлийн урт хугацааны стратеги нь 2013-2022 оныг дуусталх хугацааг хамрах бөгөөд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг сайжруулах, тогтолцоог шинэчлэхэд баримтлах урт хугацааны бодлогын анхны баримт бичиг юм. 

Уг номын нээлт 2013 оны 09-р сарын 03-ны өдөр “Blue Sky”  зочид буудлын “Тораz” танхимд боллоо. Номын нээлтэд Улсын Их Хурлын гишүүн, ХАХНХ-ын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга С.Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, С.Арвин, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Су Ньюнт-У, ГОУХАН-ийн суурин төлөөлөгчийн орлогч Холгер Вайссэ, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан нар болон албаны бусад хүмүүс оролцлоо. 

Бусад мэдээллүүд
2014 оны 01 сарын 06
Даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний хувьсах зардлын эрүүл мэндийн даатгалын сангаас олгох хэмжээг Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар шинэчлэн тогтоож, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөө...
2014 оны 11 сарын 16
Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх, нийгмийн даатгалын үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Дорнод аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнуудад Чанарын удирдлагын тогтолцооны олон улс...
2017 оны 05 сарын 03
Эрүүл мэнд нийгмийн даатгалын байгууллагын хэмжээнд 2017 оныг Эерэг хандлага- чанартай үйлчилгээний жил болгон зарласантай холбогдуулан 04 дүгээр сарын 17 –ны өдрөөс ажил олгогч, даатгуулагч, иргэдэд нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын тухай...
2013 оны 03 сарын 31
Монгол Улсын Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яам (ХАХНХЯ) болон Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар (НДЕГ) хамтран Монгол Улсад Эрүүл мэндийн нийгмийн даатгалын тогтолцоо үүсч хөгжсөний 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа олон улсын онол практи...
Сэтгэгдэл
Нэвтрэх
Нэвтрэх нэр:
Нууц үг: