Шилэн данс
Үндсэн цэс
Асуулт хариулт
Асуулт:
Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй монгол улсын иргэд тэтгэврийн даатгалд заавал даатгуулна
Хариулт:
-БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол Улсын иргэн нийгмийн даатгалын шимтгэлийг яаж төлөх вэ? -Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр з...
Санал асуулга

Хүний нөөцийн мэргэжил, боловсролын хөгжил, өсөлтийн зураглал гаргах сургалт-уулзалт болов

Хүний нөөцийн мэргэжил, боловсролын хөгжил, өсөлтийн зураглал гаргах сургалт-уулзалт болов

ГОУХАН-ийн “Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын шинэчлэл” төслийн багаас НДЕГ-ын хүний нөөцийн мэргэжилтэн, ЭМДГ-ын ажилтнуудын дунд Хүний нөөцийн мэргэжил, боловсролын хөгжил, өсөлтийн зураглалыг одоогийн ба ирээдүйг харсан байдлаар гаргаж, боломжуудыг тодорхойлох зорилгоор сургалт-уулзалт зохион байгууллаа.

Сургалтад НДЕГ-ын Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн даатгалын газрын Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн хэлтэс, Тусламж, үйлчилгээний чанарын хэлтэс, Хяналт үнэлгээ, шинжилгээний хэлтсийн 12 ажилтнуудыг оролцуулж, төслийн багийн удирдагч зохицуулагч нар уулзалтыг хэлэлцүүлэг, багаар ажиллах зэрэг сонирхолтой хэлбэрээр явуулав.

Сургалтад   ажилтнууд 3 багт хуваагдан, байгууллагын одоогийн ба ирээдүйн бүх үйл ажиллагаа, ажилд орсон хүний ажиллах албан тушаал, ажилтан нь тодорхой шаардлагыг хангасны үндсэн дээр албан тушаал ахих боломжууд, албан тушаал бүрт тавигдах мэргэжлийн болон боловсролын шаардлагыг тодорхойлох замаар, ажиллаж ажилтны мэргэжлийн өсөлтийг баг бүр тодорхойлж,  гаргасан боломжуудаа тайлбарлав.

Ажлын байрны гарааны албан тушаалаас эхэлсэн ажилтан ажлын байрны тодорхой шаардлагыг хангаж тодорхой зорилготой ажилласны үр дүнд дунд шатны албан тушаалд, түүнээсээ оргил шатны албан тушаалд дэвшин ажиллах, өсөх боломжит шатлалыг тодорхойлох чиглэлээр хамтран ярилцаж, мэргэжлийн талбар бүрээр гаргасан нь үр дүнтэй сургалт боллоо.

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ГАЗАР

Бусад мэдээллүүд
2012 оны 06 сарын 25
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх” төслийн дэмжлэгтэйгээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн нийгмийн даатгалын газар, төслий...
2013 оны 08 сарын 01
Монгол Улсын иргэний харъяаллаа дахин сэргээн тогтоолгосон Баян-Өлгий аймагт оршин суугч, иргэдийн тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас нөхөн олгохоор болсон байна.
2018 оны 01 сарын 17
ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН 2017 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ 2017.11 .24 Ховд хот ЭМНДЕГ-ын даргын 2017 оны А/35 тоот тушаалаар Тахир дутуу, тэжээгчээ алдсан иргэдийн “Тэтгэврийг банкны хүүгүйгээр урьдчилан”...
Сэтгэгдэл
Нэвтрэх
Нэвтрэх нэр:
Нууц үг: