Шилэн данс
Үндсэн цэс
Асуулт хариулт
Асуулт:
Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна
Хариулт:
-Ажилчин албан хаагчид олгож буй хоол, унааны зардал, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлтөнд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах уу? -Нийгмийн даатгалын...
Санал асуулга

“Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль” мөрдсөнөөс хойш баримт бичгээ бүрдүүлж чадалгүй нас барсан иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах боломжтой

/ажилласан жил, тэтгэврийн даатгалын  шимтгэлийг нөхөн тооцохтой холбогдсон иргэдийн асуултад хариулт/

Аж ахуйн нэгж,  байгууллага нь  цалингийн  сангаас 1991 оноос 1995  он хооронд  шимтгэл төлж байсан. Харин  тухайн даатгуулагчийн хувьд авч байсан цалингаасаа шимтгэл төлөөгүй. Энэ тохиолдолд тухайн иргэний  дээрх хугацааг нөхөн тооцож болох уу?

Шаардлагагүй. Улсын Бага Хурлаас   1991 онд  “Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай  хууль”-ийг баталж, 1991 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсөн.

 Энэ хуульд заасны дагуу тухайн үеийн аж ахуйн нэгж, байгууллагууд нь 1991 оны 7 дугаар сарын 1-нээс 1995 он хүртэл хугацаанд цалингийн сангаасаа 13.5 хувиар тооцож, тэтгэврийн санд  сар бүр шимтгэл төлж байсан .

 Дээрх хуулийн дагуу байгууллагууд нь 1991 оны 7 дугаар сарын 1-нээс 1995 он хүртэл хугацаанд тэтгэврийн санд сар бүр шимтгэлээ тасралтгүй төлж тайлагнаж байсан бол эдгээр байгууллагад ажиллаж байсан тухайн даатгуулагчдын  шимтгэл төлж ажилласан дээрх  хугацааг давхаруулан нөхөн тооцох шаардлагагүй.

Харин байгууллага нь  шимтгэл төлөөгүй бол уг байгууллагад ажиллаж байсан тухайн иргэний дээрх хугацааг нөхөн тооцож болно.

Ер нь  аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага нь тухайн байгууллага дээрх хуульд заасан журмын дагуу 1991-1995 онд тэтгэврийн санд шимтгэл төлсөн эсэхийг  хэлтсийн архивт буй  шимтгэлийн тайлан, тооцооны баримтыг  үндэслэн  шийдвэрлэж байх  нь зүйтэй.

   Орон тооны цомхотголын улмаас цэргийн албанаас 1991 оны 12 дугаар сард  халагдаж, цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэврийг 1992 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс  эхлэн тогтоолгосон иргэний хувьд тэтгэвэр тогтоолгосноос хойш  буюу 1992-2000 оны хоорондох ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж болох уу?

             Тооцохгүй. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны А/57 дугаар тушаалаар баталсан журамд 1990-2000 оны хооронд тэтгэвэр тогтоолгоогүй иргэдийг хамруулахаар   заасан.

 Иймд тухайн иргэний хувьд  цэргийн алба хаасны тэтгэвэр авч байсан  1992 оноос 2000 оны хоорондох хугацааг   “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-д хамааруулахгүй гэж ойлгоно.

   Цэргийн анги нь татан буугдснаас болж, цэргийн албанаас 1992 оны 5 дугаар сард  халагдаж, улмаар  цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэврийг 2008 онд  тогтоолгосон. Ийм иргэний хувьд тэтгэвэр тогтоолгохын өмнөх  буюу 1992 оны 6 дугаар сараас -2000 оны хоорондох ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж болох уу?

               Энэ тохиолдолд тооцож болно. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны А/57 дугаар тушаалаар баталсан журамд 1990-2000 оны хооронд тэтгэвэр тогтоолгоогүй  иргэдийг хамруулахаар зохицуулсан байгаа.

  Тухайн иргэн нь  1992 оны 6 сараас 2000 оны хооронд ажилгүй  байгаад 2008 оноос эхлэн цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд  тэтгэвэр тогтоолгосон хугацаанд түүний дээрх хугацаа ороогүй байна.

 Иймд тухайн иргэн нь хуульд заасан үндэслэлээр  ажлаас халагдаж, ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон бол түүний  дээрх   хугацааг “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-д хамааруулан тооцно.

“Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль” мөрдсөнөөс хойш баримт бичгээ бүрдүүлж чадалгүйгээр нас барсан иргэдийн  нас барахаас өмнөх 1990-2000 оны хоорондох ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох уу?

Тооцно.  Улсын Их Хурлаас 2012 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-ийг баталсан.

Тэгэхээр энэ хугацаанаас хойш нас барсан иргэдийн хувьд түүний нас барахын өмнөх онуудын ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох эрх зүйн үндэслэлтэй.

Энэ тохиолдолд нас барагчийн  гэр бүлийн хүмүүс нь тухайн иргэний  нас барахын өмнөх 1990-2000 онуудын  ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахтай холбогдсон  баримт бичгийг  бүрдүүлнэ.

Ийнхүү бүрдүүлсэн баримтыг  үндэслэн тухайн нас барагчийн нас барахын нь  өмнөх 1990-2000 онуудын ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож болно.

Байгууллага нь татан буугдснаас болж ажлаасаа  халагдсан  иргэн    1991 он хүртэл нийтдээ 12 жил ажилласан. Үүнээс хойш хөдөлмөрийн чадвар алдалтын акт тогтоолгох хүртэл ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан.

Ингээд ердийн өвчний улмаас тахир дутуу болж, хөдөлмөрийн чадвар алдалтыг 1995 оны 10 дугаар сард 65 хувиар тогтоолгон тахир дутуугийн тэтгэврийг өнөөдрийг хүртэл авч байгаа.  Энэ тохиолдолд 1991-1995 он хүртэлх   хугацааг  ажилласнаар нөхөн тооцуулж болох уу?

Тооцно. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны А/57 дугаар тушаалаар баталсан журамд 1990-2000 оны хооронд тэтгэвэр тогтоолгоогүй  иргэдийг хамруулахаар зохицуулсан.

Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа хугацааг тухайн иргэний шимтгэл төлж ажилласан хугацаанд оруулан тооцдоггүй.

Иймээс тухайн иргэний тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон нийт хугацаанд нь 1991-1995 оны 10 дугаар сар хүртэл  хугацаа ороогүй бол түүний  уг хугацааг “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-д хамааруулан тооцож болно. 

   1990-2000 оны хооронд огт ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан  иргэдийг  ямар баримтыг үндэслэн хэрхэн бүртгэж зохицуулах  вэ?

Заасан онуудын хооронд  ерөнхий боловсролын  сургууль,  их, дээд сургууль, коллеж төгссөн  иргэд болон  ямар ч сургууль төгсөөгүй иргэд нь огт ажил, хөдөлмөр эрхлээгүй байх  тохиолдлууд  гарна.

Мөн хугацаат цэргийн албанаас  халагдсанаас хойш огт ажил хийж байгаагүй иргэд ч байна.

Иймд дээрх иргэдийн хувьд сургууль төгсөөгүй буюу ажил хөдөлмөр огт эрхэлж байгаагүй үндэслэлийг  өөрсдөөр нь тодорхойлуулан  баталгаажуулж, “...өргөдөл гаргагчийн мэдүүлэг”-т хавсаргах   хэрэгтэй.

Ажил хөдөлмөр огт эрхэлж байгаагүй иргэдийг “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-д хамааруулан бүртгэхдээ дараах  баримтыг үндэслэх  нь зүйтэй. Үүнд:

-  Хэрэв тухайн иргэн нь ямар нэгэн сургууль төгссөн бол тухайн сургуулийг төгссөнийг  нотлох эрх бүхий боловсролын байгууллагаас олгосон үнэмлэх, диплом, түүний хуулбар

-  Цагдаагийн байгууллагын тодорхойлолт

-  Иргэний үнэмлэх, түүний хуулбар

-  1990-2000 онуудад огт ажил хөдөлмөр эрхэлж байгаагүйг нотолсон тухай оршин сууж байгаа  сум, дүүргийн засаг даргын тодорхойлолт зэргийг бүрдүүлэх шаардлагатай

 Засгийн газрын 1997 оны 156 дугаар тогтоолын дагуу тэтгэмж авч ажлаасаа гарсан багш нарын ажилгүй байсан хугацааг нөхөн тооцож болох уу?

Засгийн газраас 1997 оны 7 дугаар сарын 1-ний өдөр “Сургалтын байгууллагын бүтэц, ажиллагчдын орон тоог оновчтой болгох зарим арга хэмжээний тухай” 156 дугаар тогтоолыг батлан гаргасан.

 Дээрх тогтоолын дагуу  6-гаас дээш сарын тэтгэмж авсан багш нар ... байгууллагын бүтэц, орон тоогоор ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш гурван жилийн дотор төсөвт байгууллагын аль нэгэн ажлын байранд төсвөөс цалинжиж ажиллахгүй байхаар зохицуулсан юм.

Иймд энэ тогтоолд дурдсан шалтгаан, үндэслэлээр ажлаас чөлөөлөгдснөөс  хойш буюу 1997 оны 7 дугаар сарын 1-нээс 2000 оны хооронд  ямар нэгэн байгууллагад ажиллаагүй, нийгмийн даатгалд хамрагдаагүйгээс шимтгэл нь төлөгдөөгүй багш нарын уг хугацааг  “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-д хамааруулан нөхөн тооцож болно.

Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр байхгүй иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон баталгаажилтын хуудсыг хаана хэрхэн хадгалах вэ?

Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсүүд нь нийгмийн даатгалын дэвтэр байхгүй иргэдэд шинээр дэвтэр нээж баталгаажуулж өгнө.

Шинээр нээсэн нийгмийн даатгалын  дэвтрийн нэг хуудасны хоёр тал дээр тухайн иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай “баталгаажилтын хуудас”, “...тэмдэглэл”-ийн хуудсыг тус тус наана.

Гадаадад Монгол улсын аж ахуйн нэгж, байгууллага, үйлдвэрийн  төлөөлөгчийн газар ажиллаж байна. Энэхүү төлөөлөгчийн газар ажиллагчдын эхнэр буюу нөхөр нь ажилгүй байсан бол уг хугацааг нөхөн тооцуулж болох уу?

Болно. Сүүлийн жилүүдэд томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд нь гадаад оронд өөрийн төлөөлөгчийн газрыг нээн ажиллуулж байгаа.

Төлөөлөгчийн газарт ажиллагчдын 1990-2000 онуудад тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй байгаа эхнэр буюу нөхрийн уг хугацааг хуульд заасны дагуу нөхөн тооцож болно.

Бусад мэдээллүүд
2011 оны 10 сарын 16
-Аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж буй тэтгэвэр авагчийн хувьд нийгмийн даатгалын шимтгэлийг хэдэн хувиар төлөх вэ? Даатгалын ямар төрлөөс чөлөөлөгдөж болох вэ? -Нийгмийн даатглын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар ажил олгогчтой хөдөлм...
2012 оны 09 сарын 30
1. Даатгуулагч рашаан сувиллаар нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдлэх үү? Даатгуулагч нь нийгмийн даатгалын байгууллагатай эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий рашаан сувиллаар үйлчлүүлсэн тохиолдолд...
2011 оны 10 сарын 16
-Манай байгууллага улирлын чанартай ажил үйлчилгээ явуулдаг болохоор жилдээ 8-9 сар л ажилладаг. Тиймээс ажилгүй байх хугацаандаа Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж болох уу? -Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Хуанли...
2011 оны 10 сарын 16
-Эрүүл мэндийн даатгал төлсөн хэрнээ ямар нэгэн тусламж үйлчилгээ аваагүй хүмүүст урамшуулал олгох зохицуулалт байна уу? -Дараалсан гурван жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тогтмол төлсөн боловч даатгалын сангаас ямар нэгэн зардал гаргаагүй д...
2011 оны 10 сарын 16
-Нэрийн дансыг хаана, ямар журмаар нээлгэх вэ? Нэрийн дансны эхний үлдэгдлийг тооцуулаагүй бол нөхөн тооцуулж болох уу? -Монгол Улсын Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулинд 1960 оны 1 дүгээр сарын 1 ба түүнээс хойш төрсөн Монгол Улсын ир...
2011 оны 10 сарын 16
-Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон хүн ажил хөдөлмөр эрхэлж болох уу? -Хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг 50-69 хувиар тогтоолгосон өвчтөн өөрийн урьд эрхэлж байсан ажлаа хийлгүйгээр Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлын зөвшөөрлөө...
2011 оны 10 сарын 16
-Өглөө ажилдаа ирж явахдаа автын осолд өртсөн. Энэ ослыг үйлдвэрлэлийн осолд оруулж тооцох уу? -Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль болон Засгийн газрын 2009 оны 14 дү...
Сэтгэгдэл
Нэвтрэх
Нэвтрэх нэр:
Нууц үг: