Шилэн данс
Үндсэн цэс
Асуулт хариулт
Асуулт:
Эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар 1112000 төгрөгийн тусламж, үйлчилгээ авах эрхтэй болно
Хариулт:
-Хүний хөгжил сангаас Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлүүлэх хүсэлтэй иргэд хүсэлтээ хаана, хэрхэн гаргах вэ. Мөн 2011 оны шимтгэлээ Хүний хөгжи...
Санал асуулга

Өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно

-Улсад нийтдээ 26 жил ажилласны дотор Улсын циркт зэрлэг амьтан сургаж тоглуулагчаар 18 жил ажилласан. Гэхдээ 60 хүрээгүй байгаа учир өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх үү?

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай  хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...мэргэжлийн урлагийн байгууллагад...зэрлэг араатан, ан амьтан сургаж тоглуулагч ..”-аар 20-иос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурдсан мэргэжлээр ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасан.

Иймээс тухайн даатгуулагчийн хувьд хуулийн дээрхи заалтын дагуу нийт хугацаа /26 жил/-г болон мөн дурдсан мэргэжлээр ажиллавал зохих хугацаа /18 жил/-г хангаж байгаа тул өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.

 

-Дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар 23 жил 6 сар ажилласан, 43 настай. Өндөр насны тэтгэвэр тогтоолгож болох уу?

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай  хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт  зааснаар “ Сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад гоцлол дуучин ...”-аар  20-иос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурдсан мэргэжлээр ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. 

Тухайн даатгуулагч нь хуулийн энэхүү заалтын дагуу Сонгодог...урлагийн байгууллагад хамаарагдах Дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучны мэргэжлээр  ажиллавал зохих хугацаа / 20 жилийг/-г хангаж 23 жил ажилласан учраас өөрөө хүсвэл  нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж зөвлөж байна.

 

-Төмөр замын цэрэгжүүлсэн албанд 29 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд одоо 44 настай. Өндөр насны тэтгэвэр тогтоолгож болох уу?

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай  хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт  зааснаар “...мөн 25-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажилласан”  даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

Энэ даатгуулагчийн хувьд  нь  төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажиллавал зохих хугацааны болзлыг хангасан учраас өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд хуулийн дээрх заалтад дурдсан болзлоор нас харгалзахгүйгээр 29 жилээр өндөр насны бүрэн  тэтгэвэр тогтоолгож болно.

 

-Гадаад улс оронд тодорхой хугацаагаар амьдарч байгаа тэтгэвэр авагчийн тэтгэврийг хэрхэн олгох вэ?

-Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2009 оны 408 дугаар тушаалаар баталсан “Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэнд тэтгэвэр олгох журам”-ыг баримтлан Нийгмийн даатгалын тухай хуульд заасан болзол журмын дагуу тэтгэвэр тогтоолгосны дараа гадаад улс оронд түр хугацаа /6 сараас дээш/-гаар  амьдрахаар явсан тэтгэвэр авагчид тэтгэврийг үргэлжлүүлэн  олгох асуудлыг шийдвэрлэнэ.

Гадаад оршин суугаа тухайн тэтгэвэр авагчийн оршин сууж байсан  аймаг, сум,  дүүргийн нийгмийн даатгалын байгууллага нь түүний  бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн  тэтгэврийг гэр бүлийн итгэмжлэгдсэн хүнд олгож тооцоо хийж байна.

Бусад мэдээллүүд
2011 оны 10 сарын 16
-Аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж буй тэтгэвэр авагчийн хувьд нийгмийн даатгалын шимтгэлийг хэдэн хувиар төлөх вэ? Даатгалын ямар төрлөөс чөлөөлөгдөж болох вэ? -Нийгмийн даатглын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар ажил олгогчтой хөдөлм...
2012 оны 12 сарын 17
/ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохтой холбогдсон иргэдийн асуултад хариулт/ Аж ахуйн нэгж, байгууллага нь цалингийн сангаас 1991 оноос 1995 он хооронд шимтгэл төлж байсан. Харин тухайн даатгуулагчийн хувьд авч байсан цалингаас...
2011 оны 10 сарын 16
-Гэрээт ажлын хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстой юу? -Монгол улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 зүйлийн 4.2.1-д өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага иргэнтэй хөдөлмөрийн гэрээгээр, эсхүл...
2011 оны 10 сарын 16
-Өмнө нь улсын эмнэлгүүд зөвхөн хүүхдийн шүдийг эмчлэх, оношлоход эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт авдаг байсан. Харин эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт авах тусламж, үйлчилгээг олшруулснаар томчууд ч улсын эмнэлэгт шүдээ эмчлүүлж, оношлуулахад даатгалаас...
2011 оны 10 сарын 16
-Эрүүл мэндийн даатгал төлсөн хэрнээ ямар нэгэн тусламж үйлчилгээ аваагүй хүмүүст урамшуулал олгох зохицуулалт байна уу? -Дараалсан гурван жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тогтмол төлсөн боловч даатгалын сангаас ямар нэгэн зардал гаргаагүй д...
2011 оны 10 сарын 16
-Хүний хөгжил сангаас Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлүүлэх хүсэлтэй иргэд хүсэлтээ хаана, хэрхэн гаргах вэ. Мөн 2011 оны шимтгэлээ Хүний хөгжил сангаас төлүүлж байгаа иргэдийг өмнөх онуудад эрүүл мэндийн даатгал төлөөгүй бол нөхөж төл гэж байгаа гэсэн....
2011 оны 10 сарын 16
-Оюутан хүн нийгмийн даатгалд даатгуулж болох уу. Болох бол ямар төрлийн даатгалд хамрагдах боломжтой вэ? -Оюутан хүн нийгмийн даатгалд даатгуулч болно. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага болон тэдгээртэ...
Сэтгэгдэл
Нэвтрэх
Нэвтрэх нэр:
Нууц үг: