Шилэн данс
Үндсэн цэс
Асуулт хариулт
Асуулт:
Оюутнууд сайн дурын даатгалд хамрагдах боломжтой
Хариулт:
-Оюутан хүн нийгмийн даатгалд даатгуулж болох уу. Болох бол ямар төрлийн даатгалд хамрагдах боломжтой вэ? -Оюутан хүн нийгмийн даатгалд даатгуулч бол...
Санал асуулга

Эрүүл мэндийн болон ажилгүйдлийн даатгалаас чөлөөлөгдөнө

-Аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж буй тэтгэвэр авагчийн хувьд нийгмийн даатгалын шимтгэлийг хэдэн хувиар төлөх вэ? Даатгалын ямар төрлөөс чөлөөлөгдөж болох  вэ?

-Нийгмийн даатглын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар  ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээгээр эсхүл Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасны дагуу иргэнтэй байгуулсан гэрээний дагуу ажиллаж байгаа тэтгэвэр авагчийн хувьд дор дурдсан даатгалын төрөл тус бүрт заавал даатгуулна.

 

Нийгмийн даатгалын

 төрөл

Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ(хувиар)

Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ(хувиар)

1

тэтгэврийн даатгал

7.0

7.0

2

тэтгэмжийн даатгал

0.5

0.5

3

үомш-ний даатгал

1.0,2.0,3.0

-

 

Шимтгэлийн дүн

8.5, 9.5, 10.5

7.5

 

Харин энэ тохиолдолд нийгмийн даатгалын тухай хуулийн дээрх заалтын дагуу аж ахуйн нэгж, байгууллагуудад гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа тэтгэвэр авагчид нь ажиллаж байх хугацаандаа эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 4.0 хувиар, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг 1.0 хувиар  төлөхөөс тус тус чөлөөлөгдөнө гэж ойлгоно. 

Бусад мэдээллүүд
2011 оны 10 сарын 16
-БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол Улсын иргэн нийгмийн даатгалын шимтгэлийг яаж төлөх вэ? -Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4-т “хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн” н...
2011 оны 10 сарын 16
-Оюутан, суралцагчид хэрхэн шимтгэлээ төлүүлэх вэ? -Оюутан, суралцагчид суралцаж байгаа их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийнхөө байрлах нутаг дэвсгэрийн харъяа нийгмийн даатгалын байгууллага, байцаагчид Хүний хөгжил сангаас эрү...
2012 оны 12 сарын 17
/ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохтой холбогдсон иргэдийн асуултад хариулт/ Аж ахуйн нэгж, байгууллага нь цалингийн сангаас 1991 оноос 1995 он хооронд шимтгэл төлж байсан. Харин тухайн даатгуулагчийн хувьд авч байсан цалингаас...
2011 оны 10 сарын 16
-Даатгуулагч хувийн эмнэлэг, эмийн сангаар үйлчлүүлж болох уу? -Болно. Гэхдээ тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан, магадлан итгэмжлэгдсэн, ор бүхий хувийн хэвшлийн эмнэлгээр үйлчлүүлсэн тохиолдолд тогтоосон тарифын дагуу ...
2012 оны 11 сарын 19
“Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-д ямар иргэдийг хамруулахаар заасан бэ? Улс орон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн шинэ харилцаанд шилжих үед буюу 1990 оноос 1995 он ...
2011 оны 10 сарын 16
-Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон хүн ажил хөдөлмөр эрхэлж болох уу? -Хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг 50-69 хувиар тогтоолгосон өвчтөн өөрийн урьд эрхэлж байсан ажлаа хийлгүйгээр Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлын зөвшөөрлөө...
2011 оны 10 сарын 16
-Хөнгөвчлөх эмчилгээнд хамрагдаж байгаа иргэдэд эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт олгодог . Энэхүү санхүүжилтэд хавдраар өвдсөн хүмүүс хамаарах уу? -Хөнгөвчлөх үйлчилгээнд хорт хавдраас бусад өвчин эмгэгтэй хүмүүс хамрагдах боломжтой. Тухайлбал маш их өвдө...
Сэтгэгдэл
Нэвтрэх
Нэвтрэх нэр:
Нууц үг: