Шилэн данс
Үндсэн цэс
Асуулт хариулт
Асуулт:
Нийгмийн даатгалд ямар учраас даатгуулж байгаа юм бэ? Үүний учрыг тайлбарлаж өгнө үү
Хариулт:
Нийгмийн даатгал нь таны амьдралтай салшгүй холбоотой асуудал юм. Хүмүүсийн ажиллаж амьдрах хугацаанд янз бүрийн шалтгааны улмаас эрсдэл тохиолдож бай...
Санал асуулга

Ажил олгогчоос даатгалын шимтгэлийг төлөх ёстой учир давхар даатгуулах шаардлагагүй

-Манай байгууллага улирлын чанартай ажил үйлчилгээ явуулдаг болохоор жилдээ 8-9 сар л ажилладаг. Тиймээс ажилгүй байх хугацаандаа Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж болох уу?

-Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Хуанлийн жилд 7 сараас доошгүй хугацаагаар улирлын чанартай ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтныг жилийн туршид нийгмийн даатгалд даатгуулсанд тооцно” гэж хуульчилсан.

Иймээс тус ажил олгогч нь хуулийн дээрх заалтыг баримтлан үйл ажиллагаа зогсоосноос хойших ажиллагсдын ажиллаагүй 3-4 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийн хувь хэмжээ(11.0,12.0,13.0%)-гээр тооцож даатгалын зохих санд сар бүр төлж, тайлагнах ёстой.

Энэ тохиолдолд нэгэнт тухайн даатгуулагчийн ажилгүй байх хугацааны  шимтгэлийг ажил олгогч нь хариуцан хуулийн дээрх заалтын дагуу  санд тасралтгүй төлөх үүрэгтэй учраас сайн дурын даатгалд  давхар даатгуулах шаардлагагүй болно.

Бусад мэдээллүүд
2011 оны 10 сарын 16
-Ажилчин албан хаагчид олгож буй хоол, унааны зардал, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлтөнд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах уу? -Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орл...
2012 оны 11 сарын 19
“Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-д ямар иргэдийг хамруулахаар заасан бэ? Улс орон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн шинэ харилцаанд шилжих үед буюу 1990 оноос 1995 он ...
2012 оны 12 сарын 17
/ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохтой холбогдсон иргэдийн асуултад хариулт/ Аж ахуйн нэгж, байгууллага нь цалингийн сангаас 1991 оноос 1995 он хооронд шимтгэл төлж байсан. Харин тухайн даатгуулагчийн хувьд авч байсан цалингаас...
2011 оны 10 сарын 16
-Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон хүн ажил хөдөлмөр эрхэлж болох уу? -Хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг 50-69 хувиар тогтоолгосон өвчтөн өөрийн урьд эрхэлж байсан ажлаа хийлгүйгээр Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлын зөвшөөрлөө...
2011 оны 10 сарын 16
-Улсад нийтдээ 26 жил ажилласны дотор Улсын циркт зэрлэг амьтан сургаж тоглуулагчаар 18 жил ажилласан. Гэхдээ 60 хүрээгүй байгаа учир өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх үү? -Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр ...
2011 оны 10 сарын 16
-Хөнгөвчлөх эмчилгээнд хамрагдаж байгаа иргэдэд эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт олгодог . Энэхүү санхүүжилтэд хавдраар өвдсөн хүмүүс хамаарах уу? -Хөнгөвчлөх үйлчилгээнд хорт хавдраас бусад өвчин эмгэгтэй хүмүүс хамрагдах боломжтой. Тухайлбал маш их өвдө...
2012 оны 09 сарын 30
1. Даатгуулагч рашаан сувиллаар нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдлэх үү? Даатгуулагч нь нийгмийн даатгалын байгууллагатай эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий рашаан сувиллаар үйлчлүүлсэн тохиолдолд...
Сэтгэгдэл
Нэвтрэх
Нэвтрэх нэр:
Нууц үг: